Ногоон зээл

Ногоон зээл нь БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээл юм.

Та манайхаас бүх төрлийн бохир цэвэрлэх станцыг Хаан банкны “Ногоон зээл”-ээр жилийн 2%-ийн хүүтэй авах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
  • Манай компаниас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.
  • Сантехник, халаалтын үйлчилгээний үнийн саналыг зайлшгүй инженерийн тооцоолол, зураг гаргуулж байж авна.

 

Банкны бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын дэвтэр (Цалингийн орлого нь ХААН банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Бусад орлогыг тодорхойлох баримт;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн нэхэмжлэл;