Ахуйн хэрэглээний ус нь хүлээн авах камер рүү орж шүүлт явагдаж бохир усыг чанараар нь ялгана. Энэ үед станцийн хэвийн үйл ажилаагаа алдагдахгүй. Үүнээс гадна хүлээн авах хэсэгт байгаа идэвхит лаг нь органик хаягдалд нөлөөлсний дараа биологийн цэвэрлэгээний эхний шат эхлэнэ.
Хүлээн авах хэсэгт хог болон хатуу нэгдлүүд бөөгнөрч шүүгдэнэ. Энэ хэсэгт бохир ус нь механик шүүлтүүрээр буюу эрлифт–аар шүүгдсэний дараа аэротентэд орж тэнд идэвхт лагийн тусламжтайгаар бүрэн биолгийн цэвэрлэгээ хийгдэнэ.
Аэротент нь 2 горимоор ажиллана. Эхний ээлжинд нитриджуулалт хийгдэнэ: бохир ус холилдож агаараар баяжуулагдана. агаар өгөхөө, ус холихоо зогсоосноор биологийн гүн цэвэрлэгээ хийгдэж, нитрат болон нитритын хэмжээ буурна.
Аэротенкын дараа цэвэрлэгдсэн ус болон идэвхт лаг нь хоердогч шүүлтүүр руу тунгаагуураар дамжин насосын тусламжтайгаар орж ирнэ. Хоёрдогч шүүлтүүр нь ус болон идэвхт лагийг тусгаарлаж идэвхит лаг ёроолд тунаж аэротентийн доод хэсэгээр буцаж аэротенк руу орно. Усны гадаргууд хөвөх тосыг уусгах зорилгоор тос шүүгчийг ажлуулна.
Хэрэв бохир ус нэмж орж ирэхгүй бол станци нь бие даасан ажиллагааны горим руу шилжиж цэвэрлэгдсэн ус нь байнга эргэлдэнэ.Түвшрүүлэх хэсэгт (уравнительный резервуарт) усны түвшин мэдрэгчийг суурилуулсан байна.Эрлифт усыг гадагшлуулах үед аэротентийн усны түвшин багасахад мэдрэгч хяналтын хэсэгт болон хавхлаг руу дохио өгнө.Хавхлаг ажиллагаанд орж агаарыг буцааж дамжуулна. Өөр фазад агаар өгснөөр аэротент салгагдаж холих ажиллагаа зогсож идэвхит лаг ёроолд үлдэнэ. Нитритгүйжүүлэх ажиллагаа явагдана. Ёроолоос 0.5 м зайнд буцаж эргэлдүүлэх ажиллагаа эхэлснээр эрлифтээс дахин идэвхит лагийг аэротентаас тогтворжуулагч руу соруулна.
Усны хэмжээ түвшрүүлэх хэсэгт нэмэгдэж тодорхой түвшинд хүрснээр дохио дамжуулагч ажиллаж шууд фазад шилжинэ. Аэротентэд агааржуулалт өгснөөр нитриджүүлэлт явагдана. Харин эрлифт нь буцаж эргэснээр идэвхит лаг нэмж орж ирэхгүй. Хэрэв ус дахин нэмж орж ирэхгүй бол станц дахин дахин ачааллагдана. Цэвэрлэх байгууламжийн ажил нь автоматжуулагдсан бөгөөд өдөр тутмын үйлчилгээ шаардагдахгүй.
Биологийн цэвэрлэгээний станцийн үйл ажиллагаа, түүний чанар нь амьд бичил биетэний үйл ажиллагаанд дээр үндэслэгддэг бөгөөд биологийн цэвэрлэгээний үйл ажиллагааны гол оролцогч нь идэвхит лагюм. Хэрэв бичил биетэний өсөлт, хөгжил түүний тэжээлд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл буй болвол станцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Дээрхи байдлыг гаргуулахгүйн тулд сантехикийн болон ариун цэврийн өрөө, бохирын усны сүлжээгээр үйлчлүүлэх соёлтой болох шаардлагатай.
Хориглох заалт!
Хаяхыг зөвшөөрсөн зүйлсүүд:
Станцийг үр нөлөө бүхий ажиллуулахын тулд химийн бодисоор хордуулахгүй бөгөөд биологийн ажиллагааг нь эрчимжуулэх арга хэмжээ авна. Үүнд: