Бидний тухай

Манай “Урта Камел Транс” ХХК нь 2019 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш гадаад худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь ОХУ-даа тэргүүлэгч ХаусПласт, Гранит-М групп, Юнилос, Пластмастер, Евробион, Экорусь зэрэг үйлдвэрүүдтэй албан ёсны диллерийн гэрээтэйгээр хамтран ажилладаг.
Бид ОХУ-аас байгаль орчинд хор нөлөөгүй бохир цэвэрлэх төхөөрөмж импортолж оруулж ирдэг бөгөөд 2500 гаруй айл өрх, амралт сувилал, сургууль цэцэрлэгийн бохирыг шийдсэн байна.
Энэхүү төхөөрөмж нь бохирыг биологийн аргаар задалж, цэвэршүүлэн 98% саарал ус болгон хөрсөнд шингээх бөгөөд хөлдөхгүй, үнэртэхгүй, соруулахгүй гэдгээрээ давуу талтай ба одоогоор энэ технологийг гүйцэх шийдэл байхгүй юм.

Компанийн бүрэлдэхүүн

Манай компани нь 15 ажилтантай бөгөөд Захирал, Нягтлан, Менежер, Нарийн бичиг, Ахлах инженер-3, туслах инженер-8 гэсэн бүрэлдэхүүнтэй.

Эрхэм зорилго

Хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй байдлаар бохир усыг цэвэршүүлж нүхэн жорлонг халах. Чанартай, найдвартай инженерийн шийдлээр үйлчлэх.

Алсын хараа

ОХУ-ын тэргүүлэгч технологи, инженерчлэлийн төгс шийдлийг дэд бүтцийн салбарт нэвтрүүлэн хэрэглэгчдэд эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, найдвартай үйлчилгээг үзүүлэх.